Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ. Бадарчин түүнийг гайхсаар цааш явж байтал нэг жороо морь унасан баян хүн гол уруудан айсуйг хараад нөгөө адууныхаа сүүлийг олсоор оосорлон хонгил модны ёроол доогуур оруулан модны үндэснээс бөхлөж ...